"Чинмэнд" эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орлоо

167


Өвөрхангай аймагт хувийн хэвшлийн нэгэн томоохон эмнэлэг үүдээ нээлээ. Эрүүл мэндийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй "Чинмэнд" эмнэлэг үйл ажиллагаагаа өргөтгөж, орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн шинэ эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулаад байна.
Тус эмнэлэг дотор, хүүхэд, зүрх судас, дижитал рентген, физик эмчилгээ, шүд, уламжлалт эмчилгээ зэрэг 10 гаруй төрлөөр эмнэлгийн тусламж үйлчигээ үзүүлэх бөгөөд нэг дор55 хүн хүлээн авч хэвтүүлэх хүчин чадалтай аж. Мөн эмчилгээний төрөл нь эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжтойгоороо онцлог юм.
“Манай эмнэлэг Франц Улсын “BIOMERIUAXIUAX”, Италийн “CIESSE”, “MINDRAY” брэндийн бүрэн автомат тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан. Биохими, гематологи, хавдрын маркерууд, бусад оношилгоог шуурхай, чанартай шинжилж байна” хэмээн тус эмнэлгийн захирал П.Чимэг хэллээ.



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn