Аймгийн аварга ажилтнууд, тэргүүний сум, байгууллагыг шалгарууллаа

234


Монгол Улсын хууль тогтоомж, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлж, 2021 оны эдийн засаг, нийгмийнөсөлтийг хангаж ажилласанүр дүнгээрээ Арвайхээр сумын ИТХ, ЗДТГ аймагтаа манлайлж, Арвайхээр “Аймгийн тэргүүний сум”-аар шалгарлаа.
Удаах байрыг Нарийнтээл, Гуин-Ус, Хужирт, Бат-Өлзий сумд эзэлсэн байна. “Аймгийн тэргүүний гентлаг”-аар Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Эрүүл мэндийн газар тус тус шалгарчээ. Мөн "Аймгийн тэргүүний байгууллага"-аар Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Политехникийн коллеж, “Буян орших буудай” ХХК тус тус шалгарсан бол 2021 оны "Аймгийн аварга ажиллтан"-аар дараах нэр бүхий хүмүүсийг шалгаруулж, аймгийн удирдлагууд шагналыг гардуулан өглөө.
“АЙМГИЙН 2021 ОНЫ АВАРГА АЖИЛТАН”
  • Ц.Батдорж- Гучин-Ус сумын ЗДТГ-ын нярав
  • Б.Туяацэцэг- Аймгийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн асуудал хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн
  • Э.Бат-Ундрал- БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, хагалгааны нэгдсэн тасгийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн их эмч
  • Л. Сүнжидмаа- БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн Хүүхэд, нярайн эмч
  • Т. Туул- Уянга сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал
  • Д. Сүнжидмаа- Хархорин сумын Агро цаг уурын салбарын эрхлэгч, агро цаг уурын инженер
  • М. Базаргүр- Аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч
  • А. Батдолгор- Хайрхандулаан сумын ЗДТГ-ын Санхүү албаны дарга, Ерөнхий нягтлан бодогч
  • Н. Ууганбаяр- Арвайхээр суманд хувиараа бизнес эрхлэгч
  • Н. Үүрдмандах- Баян-Өндөр сумын хувиараа бизнес эрхлэгч
  • О. Ганболд- Өлзийт сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn