Гэр хорооллын өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангаж байна

279


Аймгийн Онцгой байдлын газраас “Аюулгүй ажиллагаа” аяныг зохион байгуулж, гэр хорооллын 4554 өрхөд пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг шалган эрсдэлийн үнэлгээг хийж байна.
Дээрх өрхүүдээс 1486 өрх айл пийшин зуухны стандарт, галын аюулгүй байдлыг хангаж байгаа бол 16.3 хувь нь буюу 291 өрх эрсдэлтэй нөхцөлд галлагаа хийж байжээ. Объектын гал түймэр нь пийшин зуух, яндангийн эвдрэл гэмтэл, ил задгай асгасан үнс нурамнаас үүсч байгаа учраас эвдрэл гэмтэлтэй пийшин зуух хэрэглэхгүй байх, үнс нурмаа зориулалтын ухсан нүх болон таглаатай төмөр саванд хийж хэвших, хог хаягдлыг ангиллаж хаях, яндангийн залгааг гэр байшингийн дээврээс 70 см байх, гэр байшингаа 5 метрээс багагүй зайд байрлуулах, пийшин зуухыг шалан дээр 10 мм зузаантай үл шатах материал дээр байрлуулж, зуухны амны хэсэгт 50х70 харьцаатай оч үсрэхээс сэргийлсэн үл шатах дэвсгэрийг байрлуулж өгөх шаардлагатайг ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Г.Балжинням хэлэв. “Аюулгүй ажиллагаа” аян энэ сарыг дуустал үргэлжлэх аж. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn