Бат-Өлзий сумыг шинэчлэх 5 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжинэ

222


УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Бат-Өлзий суманд ажиллалаа. Тус сумын хувьд 8000 орчим иргэнтэй, Өвөрхангай аймгийн томоохон сумдын нэг. Аялал жуучлал, хөдөө аж ахуй голлосон тус суманд сүүлийн жилүүдэд улсын төсвийн томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байна.
2021 онд сургууль, цэцэрлэгийн барилгын санхүүжилт улсын төсвөөс шийдэгдэж, барилгын ажлыг эхлүүлсэн бол сумын ЗДТГ-ын барилгыг шинэчилж, хоёр давхар болгон өргөтгөжээ. 2021 онд Орхон голын “Онгоцтойн ам”-ны гүүр, түүнийг дагалах жижиг гүүрүүд ашиглалтад оруулж, хөдөөгийн иргэдэд саадгүй зорчих боломжийг бүрдүүлсэнд олон хүн талархал илэрхийлэв.
2022 онд Бат-Өлзий сумыг Хужирт сумтай холбох 49 км авто замын ажил эхэлж, 2024 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн улсын төсвийн 5 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Сумын төвийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлэх юм.
Сумын иргэд УИХ-ын гишүүнд хандан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаад анхаарал хандуулах, орон нутагт залуу боловсон хүчнийг бэлдэж, тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарах хүсэлт тавьлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn