ӨВӨРХАНГАЙ: “Ирвэс 4х4” сонирхогчдын олон төрөлт бартаат замын тэмцээн боллоо

212
Өвөрхангай аймгийн Авто спортын холбооноос “Ирвэс 4х4” сонирхогчдын олон төрөлт бартаат замын тэмцээнийг өнгөрөгч амралтын өдөр  анх удаа зохион байгууллаа. Тэмцээнд есөн тамирчин төмөр хүлгээ бэлдэн оролцсоноос тэргүүн байрын Ж.Доржсүрэн, дэд байрыг н.Эрдэнэжаргал, гутгаар байрыг Т.Төмөр, тусгай байрыг Б.Гомбосүрэн нар эзлэв. Тус холбооны баг тамирчид өнгөрөгч 8 дугаар сард Монголын бартаат замын авто спортын холбооноос зохион байгуулсан “Зэрлэг 4х4” улсын уралдаанд тусгай байрыг эзлэсэн байна.Цаашид аймагтаа улсын хэмжээний бартаат замын уралдаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг холбооны тэргүүн О.Азгараг хэллээ. 

Гэрэл зургийг Г.Бат-Эрдэнэ




















скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn