Арвайхээр хотын Захирагчийн нэрэмжит волейболын тэмцээн боллоо

263

Арвайхээр хотын Захирагчийн нэрэмжит волейболын идэрчүүдийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-27-ны өдөр боллоо.
Аймгийн Биеийн тамир спортын газар, Арвайхээр сумын ЗДТГ, Волейболын холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Өвөрхангай аймгийн  19 сумын 54 багийн 540 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилал 1 дүгээр байр Ч.Батбаяр дасгалжуулагчтай Э.Бат-Ирээдүй ахлагчтай Ялалт-1 баг, 2 дугаар байр У.Бямбанасан дасгалжуулагчтай М.Төгс-Очир ахлагчтай Хархорин баг, 3 дугаар байр С.Батболд дасгалжуулагчтай Ц.Лхагвасүрэн ахлагчтай Хархорин-Ирээдүй-1 баг тус тус байр эзлэсэн байна.
Эмэгтэйчүүдээс  1 дүгээр байрыг Г.Золбоот дасгалжуулагчтай И.Золзаяа ахлагчтай Баруунбаян-Улаан баг, 2 дугаар байрыг Ч.Батхорлоо дасгалжуулагчтай Ч.Сувд-Эрдэнэ ахлагчтай Ялалт-1 баг, 3 дугаар байр Э.Буянзаяа дасгалжуулагчтай Б.Анужин ахлагчтай Хархорин сумын Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн баг тус тус эзэлжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn