ӨВӨРХАНГАЙ: "Өсвөрийн аврагч - 2022" тэмцээн боллоо

198
Аймгийн Онцгой байдлын газраас “Өсвөрийн аврагч - 2022” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал ёсоор зохион байгууллаа. Тэмцээнд 17 багийн 100 гаруй сурагч оролцож, анхан шатны тусламж үзүүлэх, хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, гал унтраах, химийн хордолтын бүсэд ажиллах зэрэг олон төрлөөр өөрсдийн авхаалж самбаа, ур чадвараа шалгасан юм.

Тэмцээний тэргүүн байранд Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургууль, дэд байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, гутгаар байранд Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн баг тамирчид тус тус шалгарчээ. Мөн өсвөрийн шилдэг аврагчаар Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Б.Баттогтох, Мэргэд сургуулийн сурагч Ө.Халиун нар шалгарсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээнийг жил бүр зохион байгуулдагбилээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn