ӨВӨРХАНГАЙ: Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг малчдын оролцоотой хамгаалж байна

340

Өвөрхангай аймагт түүх, соёлын үл хөдлөх өвийг хамгаалах бодлого тогтвортой хэрэгжиж байна. Олон нийтийн оролцоотойгоор соёлын өвийн хяналтыг бий болгох ажил9 жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд 400-гаад малчин өрх сум орон нутаг, соёлын байгууллагатай гурвалсан гэрээ байгуулж, нутаглаж буй газрынхаа ойролцоох түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудыг харж хамгаалах, шаардлагатай үед холбогдох газарт мэдээлэл хүргэх, айл саахалтындаа соёлын өвийг хадгалж, хамгаалах талаар боловсрол олгохүүрэг хүлээн ажиллаж байгаа юм.


Тухайн малчдад “Өв хамгаалагч” үнэмлэхийг олгож, сар бүр урамшуулал өгдөг байна. Үүнд орон нутгаас жилд 40 орчим сая төгрөгийг зарцуулдаг аж. “Энэ нь зөвхөн Өвөрхангай аймагт хэрэгждэг онцлог ажил агаад үүний үр дүндтүүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалт харьцангүй сайн байдаг” хэмээн Соёл, урлагийн газрын ахлах мэргэжилтэн Л.Пүрэвлхам хэллээ.
Аймгийн хэмжээнд 418 дэсийн 6619 ширхэг үл хөдлөх дурсгал байдаг. Тэдгээрийн90 гаруй хувийг нь 1500-2000 жилийн тэртээх булш, хиргисүүрүүд эзэлдэг аж.Булш хиргисүүрүүдийн дийлэнх нь МЭ-ий VII зуунд амьдарч байсан Түрэг угсаатны тахил, тайлгын байгууламжууд юм.

Нүүдэлчин ард түмний дунд нас барсан хүмүүсээ газарт булшлан оршуулахаас гадна тахилга тайлгын зориулалт бүхий байгууламжийг тусад нь барьж тахил өргөх зан үйл үйлддэг байсан бөгөөд Өвөрхангай аймаг дахь булш, хиргисүүрийн ихэнх нь дээрх зорилгын хүрээнд бий болсон. Тиймээс энэ хиргисүүрийг ухлаа гэхэд малын яс, үс, шашны хэрэгслээс өөр зүйл гарахгүй гэдгийг“Өв хамгаалагчид”-ын оролцоотойгоорнутгийн иргэдэд ойлгуулан сурталчилж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn