Шинэ музейн үзүүллэг, дэглэлт, үзмэр цуглуулгын бодлогыг тодорхойлж байна

412
Өвөрхангай аймагт 1951 онд ашиглалтад орсон Музейн барилгыг шинэчилж, орчин үеийн шийдэл, шинэ дэглэлт бүхий барилгатай болгохоор ажиллаж байна. Одоогоор барилгын гүйцэтгэл 40 гаруй хувьтай яваа ба энэ ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Өнөөдөр шинэ музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн бэлтгэл ажлыг хангах судалгаа боловсруулалтын ажлын баг хуралдаж, үндсэн чиглэлийн талаар санал солилцлоо. Тус ажлын багт аймгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдээс гаднаЯпоны Соёлын өвийн хамтын ажиллагааны консорциумын гишүүн, докторО.Ангарагсүрэн, Байгалийн түүхийн музейн сан хөмрөгийн хэлтсийн дарга, доктор Ж.Мяндас, Соёлын өвийн үндэсний төвийн биет бус соёлын өв хариуцсан мэргэжилтэн, доктор Ц.Жаргалсайхан нарын найман эрдэмтэн ажиллаж байна.
Музейн үзүүллэг, дэглэлтийг бүрдүүлэх ажлын хүрээнд уран сайхны шийдэл, дизайн, үзмэр цуглуулгын бодлогыг тодорхойлох, архивын сурвалж, холбогдох угсаатан, археологийн судалгаа, хээрийн судалгааг хийх зэрэг олон ажил өрнөж байна.
Өвөрхангай аймаг нь нэн эртнээс хүн нутаглан амьдарч байсан түүхийн эх сурвалжтай төдийгүй Монгол Улсын төв цэг, үүний зэрэгцээ эртний төрт улсын нийслэл Хархорум болон Сайн ноён, Түшээт хан аймгийн засаг захиргааны төвүүд оршин байсан түүх, өв соёлоор арвин нутаг учраас Музейн үзмэрт багтаах маш их зүйл байгааг эрдэмтэд хэлж байв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn