"Монгол эсгий урлалын баяр" болно

140

Монгол эсгий урлалын баяр энэ сарын 22-ны өдөр Хужирт сумын “Шавар түрүүний ам” хэмээх газарт болно.
Энэ үеэр хонь хяргах, ноос савах, савсан ноосоо алгадах, услах, хуйлах, мялаах, мориор татах зэрэг эсгий хийх үйл явцыг сурталчлан таниулахаас гадна ноос савах, сүү хөөрүүлэх, хөхүүрийн айраг бүлэх, тогоо нэрэх нүүдэлчин ахуйн соёлыг сурталчилж, үндэсний сайхан хувцастай хосыг шалгаруулна.
Мөн бөхийн барилдаан, дааганы уралдаан, нүүдэлчин ардын урлагийн тоглолт болох юм. Монгол эсгий урлалын баярыг Өвөрхангай аймгийн ЗДТГ, БОАЖГ, Хужирт сумын ЗДТГ, Дэлхийн-өв, Орхон голын нүүдэлчид аялал жуулчлалын холбоо хамтран 2013 оноос тасралтгүй зохион байгуулж иржээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn