ӨВӨРХАНГАЙ: "Нүүдэлчин" наадмаар Өвөрхангайн отог 3 сая төгрөгийн борлуулалт хийжээ

320


“Нүүдэлчин” дэлхийн соёлын наадамд Өвөрхангай аймаг Биет бус өвийн 7 айгаар Төв халхын өв соёлыг сурталчлан оролцлоо. Тухайлбал, Өндөргэгээн Занабазарын бүтээсэн, түүх, соёлын хосгүй дурсгал болох21 дара эхийгХүндэтгэлийн өргөөнөө байршууланолноо сурталчилсан болЧингис хааны үеэс бий болж,XVII зуунд Занабазар хөгжүүлэн дэлгэрүүлсэн Гүүнийүрсгаргах ёслол, зан үйлийг язгуур заншлынх нь дагуу үйлдлээ. Түүхнээ анхны гүүний саалийг Чингис хааны шадар баатар Боорчи саасан тул эрэгтэй хүнээр энэ үйлийг хийлгэдэг уламжлал тогтжээ.


Түүнчлэн отгийн таван гэр буюу Уянга нутгийн цоохорлох урлалыг сурталчлан танилцууллаа. Учир нь Өвөрхангай аймаг ЮНЕСКО- ийн дэлхийн өвд 2009 онд Монгол гэрийн үйлдвэрлэлийн уламжлалт аргачлалыг бүртгүүлсэн билээ.
“Нүүдэлчид хэзээнээсээ найм, арван ханатай том гэрээр нүүдэллэдэггүй байсан уламжлалыг бэлгэдэн Өвөрхангай аймгийн гэрүүд цомхон,агуулга өргөн байлгахыг хичээсэн.“Бага гэр”,“Банаг”гэж бидний нэрийддэг иж бүрэн цоохор тавилгатай гэрээр Ц.Батнасан урлаач оролцлоо.Тус гэрт арьс ширэн урлалаас гадна эсгий урлалыг өндөр түвшинд хөгжүүлсэн Н.Болормаа урлаачийн бүтээлүүд, түүний урлаж хийсэн “Тамгагүй төр” жүжгийн жүжигчдийн гутал, хувцсыг байршуулан дэлгэсэн” хэмээн аймгийн СУГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга Л.Пүрэвлхам хэлэв.

Мөн хөхүүрийн айраг исгэх уламжлалт технологийг ЮНЕСКО- Дэлхийн өвд бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын Шилдэг өвлөн уламжлагч,МУСТА Д.Гүндэгмаа айрагны соёл, гүүний үр сүү гаргах ёсон, арьс нэхий элдэж, хурга эгнэх, адуу маллах арга ухааныг хүү С.Баянжаргалын хамттүгээн дэлгэрүүллээ. Тэрбээрөөрийн гараар, уламжлалт аргаар урласан 80 литрийн багтаамж бүхий хөхүүрийгСоёлын яамандаабэлэглэсэн юм.
Л.Манлайбадрах тэргүүнтэй, шүтээн урлаач Н.Буянбадрах гүйцэтгэх захиралтай“Барт хүрээ”ТББ-аас280 жилийн түүхтэй “Арвайн барт хүрээ”-ний барын урлалын түүхийг харуулсан үзэсгэлэн,өөрсдийн сийлж бүтээсэн модон болон хулдаасан барын үйлдвэрлэл, барлах урлагийн уламжлалт технологийг харуулсан нь отгийн бас нэг онцлог байлаа.


Өвлөн уламжлагч Н.Отгонбандисуран урлалын бүтээлээрээ,монгол зургаар урлаач Н.Буянбадрах өргөн нь 1 метр, 1.7 м-ийн урттай“Өндөр Гэгээний хөрөг”-өөрөө, Арвайхээр сумын ЕБС-ийнөвлөн уламжлагчбагш нар өөрсдийн бүтээлээр тус тус оролцож, наадамчин олны мэлмийг баясгав.
Хархорин сумын“Эрдэнэсийн хүрээ”ТББ- ын тэргүүн, калиграфчС.Тамир“Уран бичлэгийн музей”-г нээж, гурванөдрийн турш 400 орчим хүндкалиграфийн соёлыг сурталчлан танилцуулжээ.

Наадмын үеэр Өвөрхангай аймгийн отогт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар,Монгол УлсынШадар сайд С.Амарсайхан, Соёлыняамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх- Амгалан нар зочилж,Эрдэнэ-Зуу цам,Гүүний үр сүү гаргах занүйл,зураач, урлаачдынүзэсгэлэнзэргийгүзэж сонирхсон байна.


НаадмынГала тоглолтодуртын дуучин Н.Цэцэгсүрэн, М.Дүгэрсүрэн, морин хуурч Б.Моёосүрэн нар уригдан оролцсон бол өдгөө 81 нас сүүдрийг зооглон буй Шарга нутгийн уртын дуучин, хоолойн лимбэчин Р.Цэрэндэгд Соёлын сайдынхүндэтгэл, шагналыг хүлээн авч, наадмын шилдэг оролцогч Н.Буянбадрах Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгийгхүртлээ.

“Нүүдэлчин” наадмаар Өвөрхангайн урлан бүтээгчид 3 сая төгрөгийн үнэ бүхий соёл, урлалын бүтээлийг наадамчдад худалдан борлуулсан байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn