Марроко улсад аадар бороо орсны улмаас 20 иргэн АМИА АЛДЖЭЭ

101

Өнгөрөгч ням гарагт Марроко улсын өмнөд бүс нутгаар аадар бороо орж, үер буусны улмаас 20 иргэн амь насаа алдаж, есөн иргэн сураггүй алга болсон талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.
Тата, Эррахидиа, Тизнит, Тингхир, Тарудант мужуудад Испани, Канад, Перу улсын гурван гадаадын иргэн амиа алдсан тухай мэдээлсэн байна. Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар тус яам мэдэгджээ.
Тус улсын жилийн дундаж хур тунадасны хэмжээ 253 мм байдаг аж. Өнгөрсөн Ням гарагт гурван цагийн турш 170 мм хур тунадас үргэлжлэн орж, их хэмжээний үер буусны улмаас тог цахилгаан тасалдаж, ус хангамж, харилцаа холбоо бүрэн тасалдахад хүрчээ.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn