"Сарлагийн баяр" Өвөрхангай аймагт болно

24

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нөгөөдөр буюу энэ сарын 23–нд "Сарлагийн баяр" аялал жуулчлалын эвент болно. Уг эвентийг  17 дахь жилдээ зохион байгуулах гэж буй бөгөөд Бат-Өлзий суман дахь Орхоны хүрхрээнээс баруун хойш 8 км-т Өндөр хясаа хэмээх газар зохион байгуулна.
Өвөрхангай аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Бат-Өлзий сумын Засаг даргын Тамгын газар, Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж буй аж.
Сарлагийн баярын хөтөлбөр
11:00-12:00 Нээлтийн үйл ажиллагаа
Урлагийн тоглолт
Сарлагийн парад (Үхэр тэрэг, ачаатай сарлаг)
Малчин П.Дуламрагчаад хүндэтгэл үзүүлэх ёслол
12:00-12:10 Сайхан сарлагтай хос шалгаруулах
12:10-12:40 Сайхан бух шалгаруулах
12:40-13:40 Үндэсний бөхийн барилдаан 1, 2-ын даваа
13:40-13:20 Сарлаг бугуйлдах тэмцээн
13:20-15:30 Үндэсний бөхийн барилдаан 3, 4-ийн даваа
13:30-14:30 Сарлагийн поло
14:30-15:30 Сарлагийн уралдаан (4км зайд уралдах)
15:30-16:30 Бөхийн барилдааны 5, 6-ын даваа
15:30-16:00 Хаалт /Шагнал гардуулах ёслол/
Тусгай хөтөлбөр
Хоол үйлдвэрлэл
Цагаан идээ
Гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
Сарлаг унуулах үйлчилгээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn