Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдоржийг огцруулах саналыг аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс өргөн барьжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдоржийг огцруулах асуудлыг аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс өргөн барилаа.
Тодруулбал, Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 23, 25, 27, 33, 42, 43 дугаар зүйлүүдийг зөрчсөн болохыг тогтоож, 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 326 дугаар тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг, даалгавар өгсөн байдаг. Тус тогтоолоор 2025 оны наймдугаар сарын 15ны дотор дээрх томилгоог хүчингүй болгох үүргийг аймгийн Засаг даргад өгсөн боловч уг шаардлагыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүүлээгүй байна. Мөн Авилгын эсрэг хуулийн 7.1.3, 7.1.6 дахь заалтуудыг зөрчсөн гэж мэдэгдлээ. Иймд О.Пүрэвдоржийг албан тушаалаас нь огцруулах асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаанд хэлэлцүүлэхээр Ардчилсан намын бүлгээс санал оруулжээ.