Өвөрхангай аймгийн Засаг даргаар О.Пүрэвдоржийг томилохоор болжээ
Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгээр МАН-аас 29 төлөөлөгч, АН-аас 12 төлөөлөгч сонгогдсон юм. Олонхийн санал авсан аймгийн МАН-аас аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргаар томилуулах нэрсийг оруулж иржээ.
Өвөрхангай аймгийн Засаг даргаар аймгийн МАН-ын хорооны дарга О.Пүрэвдоржийг нэр дэвшүүлсэн байна. Тэрээр өмнө нь Арвайхээр сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байв.
Харин ИТХ-ын даргаар Т.Нарангаравыг дэвшүүлсэн байна. Тэрээр “Өвөрхангай Телевиз”-ийн захирал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байжээ.