Сүүлийн 24 цагт Арвайхээр, Баян-Өндөр суманд халдварын 7 тохиолдол бүртгэгдлээ

385


Өнгөрөгч 24 цагийн хугацаанд нийтдээ 726 шинжилгээ хийсэн байна. Үүнээс PCR шинжилгээнд 537 хүн хамрагдсанаас 530 сөрөг, 7 эерэг тохиолдол бүртгэгдлээ.
Арвайхээр суманд Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн голомтын ойрын хавьтлууд болох 3 хүнээс, мөн  Баян-Өндөр суманд батлагдсан голомтын ойрын хавьтал болон зөөвөрлөгдөн ирсэн 4 хүнээс тус тус халдвар илэрчээ. Түргэвчилсэн шинжилгээнд 189 хүнийг хамруулахад сөрөг 185, эерэг 4 /Баян-Өндөр сум/ гарлаа.
Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 63, гэрийн тусгаарлалтад 360 хүн байна.
Аймгийн хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 387 болж байгаагаас нас баралт нэг, эдгэрэлт 90.2 хувьтай байгаа юм. Хөл хорио сулруулсантай холбоотой цар тахал дахин дэгдэх эрсдэл өндөр байгаа учраас халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.
 
 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn