Коронавирусний халдвар авсан 84 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

407
Өвөрхангай аймагт сүүлийн 24 цагт 510 хүний PCR шинжилгээний  хариу гарч, шинээр 48 тохиолдол батлагдлаа. Үүнээс Арвайхээрт 9, Нарийнтээл сумын Баянтээг багт 9, Нарийнтээлд 8, Тарагтад 9, Есөнзүйлд 7, Хайрхандулаанд 2, Уянга суманд 4 тохиолдол тус  тус илэрчээ.
Дээрх хугацаанд 372 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад Арвайхээрт 14, Хархоринд 1, Нарийнтээлд 1, Уянгад 2, Тарнад 1, нийт 19 хүнээс сул эерэг хариу гараад байгаа аж.
Уянга сумын Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаад БОЭТ-д шилжин ирсэн  81 настай, архаг суурь өвчтэй иргэн ковид-19 халдварын улмаас нас барлаа. 
Аймгийн хэмжээнд  478 хүн эмчлүүлж байгаагаас 21 хүний биеийн байдал хүндэвтэр, 6 хүний биеийн байдал хүнд байгаа. Хэвтэн эмчлүүлэгчдийн дотор жирэмсэн хүн 14, 0-17 насны хүүхэд 84 байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn