"Тэрбум мод" үндэсний төслийг Өвөрхангай аймагт эхлүүллээ

296

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Өвөрхангай аймаг нэгдэж, Арвайхээр сум дахь олимпын цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 100 хайлаасыг тарьж байна.
“Бид төлөвлөлтөө сайтар тооцож, нарийвчилсан судалгаа гаргасны үндсэн дээр 2030 он хүртэл тарьж ургуулах модны тоо хэмжээг эцэслэн гаргана. Ирэх хавраас сум бүр газарзүйн онцлог, хөрсөндөө тохирсон мод, бутыг тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлнэ.Байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гадна айл өрхүүд, иргэдийгээ мод тарих хөдөлгөөнд нэгдэж, байгаль орчноо авран хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалья” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэллээ.
Одоогоор аймгийн хэмжээнд 400 мянга гаруй тарьц суулгац байгаагийн 70 хувь нь шинэс байна. Аймгийн БОАЖГ-аас эхний ээлжинд Арвайхээр суманд 1000 гаруй метр ургамлан хашлага барихаар зураглалыг гаргаад байгаа аж. “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-аас өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд 40 гаруй мод, бутыг тарьж, 90 хувьтай амьдруулаад байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn