Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дижитал хэлбэрээр сурталчлав

177


"ITM-Mongolia 2021" Олон улсынаялалжуулчлалын үзэсгэлэнд Өвөрхангай аймаг ач холбогдол өгөн оролцлоо.
Тухайлбал,үзэсгэлэнд аймгаа төлөөлөн оролцож байгаа12аж ахуйн нэгжийн талбайн түрээсийг төлөх, орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр аймгаас тодорхой зардлыг гаргасан бөгөөдаялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дижитал хэлбэрээр сурталчлан таниулав.
Аймгийн хэмжээндаялал жуулчлалын чиглэлээрүйл ажиллагаа явуулж буй жуулчны баазууд, үзвэр, үйлчилгээ, үзэсгэлэнт газруудын тухай цогц мэдээллийг багтаасанUvurkhangai travel appцахим платформыг үүсгэж, үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд сурталчиллаа.
“Сүүлийн хоёр жилд “Ковид 19” цар тахлын нөлөөгөөр гадаадаас ирэх жуулчдын тоо хязгаарлагдсан ч дотоодын амрагч, зорчигчдын урсгал их байсан. Тиймээс аялагч амрагчдын сэтгэл ханамжийн баталгааг хангах, тэднээс орж буй эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд uvurkhangai travel app чухал хувь нэмэр оруулна гэж бодож байна”хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэв.
Уг аппликэйшнийг гар утсандаа татан суулгаснаар Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын салбарын цогц мэдээллийг авах боломжтой юм. 



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn