Уянга, Хужирт, Бат-Өлзий сумыг инженерийн шугам сүлжээнд холбоно
2022 онд Уянга, Хужирт, Бат-Өлзий сумыг "Шинэ сум" төсөлд хамруулж, тус бүр таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулла хийнэ. Ингэснээр дээрх сумд цэвэр, бохир, дулааны шугам сүлжээнд холбогдож, дэд бүтцээ сайжруулах боломж бүрдэх аж.
Уянга 10 мянга, Бат-Өлзий сум 8 мянга, Хужирт 6 мянга гаруй хүн амтай томоохон сумд бөгөөд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн байгууллагуудыг инженерийн нэгдсэн сүлжээнд холбох, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд “Шинэ сум” төсөл ихээхэн ач холбогдолтой юм. Энэ жил Өвөрхангай аймагт 140 гаруй тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилсан бөгөөд 34 төсөл, арга хэмжээг хийж гүйцэтгэнэ.