Сүүлийн 24 цагт 63 хүн эдгэрэн эмнэлгээс гарлаа

304


Коронавируст халдвараар өвчилсөн хүний тоо 2 дугаар сарын 14-ний өдөр 35-аар нэмэгдэж, 21848 боллоо. Мөн тус өдөр 63 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 750 хүн эмчлүүлж байгаагаас 251 нь эмнэлэгт, 499 нь гэрээр эмчилгээтэй байна. Хавьтлын улмаас 264 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа аж.
Эмчлүүлэгчдээс 161 хүүхэд, 7 жирэмсэн эх байна. Халдварын давалгаа буурсан ч эрсдэл хэвээр байгаа тулхүн бүр халдвар хамгааллаа баримталж, амны хаалтаа тогтмол зүүнариун цэврийг сахиж, бусдаас зай барихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn