ӨВӨРХАНГАЙ: Мод бутны суулгацыг аймгаасаа хангана

362


Аймгийн Засаг дарга А.Ишдорж, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат нар “Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-ын болон БНСУ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй “Ногоон хэрэм” төслийн Мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Арвайхээр цэцэрлэгжилт” ОНӨААТҮГ-аас 5 га талбайд хайлаас, улиас, бургас зэрэг долоон төрлийн модыг үрслүүлэн бойжуулж байгаа ба жилд 30 мянган суулгацыг аймагт нийлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.“Цаашидгадны аж ахуйн нэгжээс худалдан авахгүйгээр,орон нутгийн хөрсний онцлогт тохирсон, амьдрах чадвар бүхий мод бутны суулгацгаар аймгаа хангаж,жилд 40-50 мянга орчим суулгацыг зах зээлд нийлүүлнэ” хэмээн захирал Д.Мягмар хэллээ.
Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн баг Арвайхээр хотод 15 га газарт мод үржүүлгийн ажлыг эхлүүлээд байна. Төслийн захирал И Сон Гил мод үржүүлгийн газрын зураглал, төлөвлөгөөг танилцуулж, зөвхөн мод тариад орхих биш, цаашдын тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээсойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, судалгааны талбайг байгуулахаар зорьж байгаагаа хэлэв. Мөн дан мод бут тарьснаар зарлага ихтэй байдаг учраас төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний аж ахуйг давхар эрхлэх нь чухал гэж байв. Аймаг, сумаас эдгээр аж ахуйн нэгжүүдийг бүх талаас дэмжин ажиллаж, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо. 






скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Uvurkhangai.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvurkhangai.nutag.mn